Танилцуулга

Эрхэм Хүндэт цахим худалдааны харилцагч болон түнш Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Гадаад харилцааны яам, БНСУ-ын Засгийн газар болон Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажиллаж танай орны “Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-г хийх гэж байгаадаа тааламжтай байна.   

Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ гэж юу вэ?

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын “Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ” нь хөгжиж буй улс орнуудын цахим худалдаа болон дижитал бэлэн байдлыг үнэлж, тэдэнд цахим худалдааг хөгжүүлж, түүнээс илүү их үр ашиг хүртэх боломж бүрдүүлж, дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэхүү үнэлгээ нь улс орон бүрийн цахим худалдааны экосистемийг нарийвчлан үнэлэх зорилгоор бодлогын түвшний долоон гол асуудлыг хамруулан, онош зүйн шинжилгээ хийнэ: i) Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ болон стратегийг боловсруулах; ii) Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц ба үйлчилгээ; iii) Худалдааны ложистик болон худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа; iv) Төлбөр тооцооны шийдэл; v) Хууль эрх зүй болон зохицуулалтын хүрээ; vi) Цахим худалдааг хөгжүүлэх ур чадвар; болон vii) Санхүүжилтийн үйлчилгээний хүртээмж. Асуудал тус бүрийн хүрээнд бэлэн байдлын зөрүүг таньж тодорхойлон, тухайн улс орны дижитал шилжилтэд заавар болон дэмжлэг бүхий асуудлыг багтаасан бодлогын зөвлөмжийг өгөх болно.

Эцсийн бүтээгдэхүүн болох “Цахим худалдааны бэлэн байдлын үйл ажиллагааны матриц” нь Үнэлгээний үр дүнд тулгуурлан бий болсон бөгөөд Монгол Улсын үндэсний хөгжлийн ерөнхий стратегид нийцсэн байна.   

Яагаад энэ онлайн судалгааг авах ёстой, түүнд юуг багтаасан бэ?

Энэхүү санал асуулга нь цахим худалдааны орчинд үйл ажиллагаа явуулж буй үндэсний оролцогч талуудаас анхан шатны мэдээлэл цуглуулах зорилготой. Таны өгсөн хариултууд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн агентлагаас цахим худалдааг хөгжүүлэхэд тус улсад учирч буй гол саад бэрхшээлийг таньж тодорхойлон, тэдгээрийг шийдвэрлэх шийдлийг гарган ирж “Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-нд тусгах болно. Санал асуулгад өгсөн хариултууд нь өмнө цуглуулсан мэдээлэл болон үндэсний зөвлөхийн уулзалтын үр дүн (сэдэвчилсэн хэлэлцүүлэг)-ийн хамт иж бүрэн болно.

Санал асуулгыг иж бүрэн бөглөхөд Та хамгийн ихдээ 15 минут зарцуулна. Бид таныг илэн далангүй, бүрэн дүүрэн, үнэн зөв хариулт өгнө гэдэгт итгэж, найдаж байна.

Бүх мэдээллийг нууцалж, зөвхөн нэгдсэн хэлбэрээр танилцуулах болно. Энэхүү санаачилгын хүрээнд бий болсон мэдээллийг танай улсад цахим худалдааны бэлэн байдлыг бэхжүүлэх, дижитал орчныг бүрдүүлэхэд шаардлагатай дижитал хийдлийг таньж тодорхойлон, үйл ажиллагааны талаар илүү сайн ойлголттой болох зорилгоор ашиглана.

Санал асуулгад оролцсон Та бүхэнд маш их баярлаж байгаагаа урьдчилан илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Таны хариултад НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын ажлын хэсэг дүн шинжилгээ хийж, хураангуй үр дүнг хэвлэн нийтлэх болно.

T