Эрхэм хүндэт хатагтай/ноён танд энэ өдрийн мэнд хүргэе.
 
Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт КОВИД 19 цар тахлын нөхцөл байдал хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох давтан судалгаанд таныг оролцохыг урьж байна. Энэхүү судалгааны ажлыг ЮНИДО нь Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран зохион байгуулж байна.

Хэрэв та энэхүү судалгаанд сайн дураар оролцохыг зөвшөөрч байвал КОВИД 19 цар тахлын нөхцөл байдал танай байгууллага/компанид хэрхэн нөлөөлж буй талаар дараах асуултуудад хариулна уу. Уг судалгааны асуултуудад хариулахад ойролцоогоор 20 минут зарцуулна.
 
Таны хариулт, мэдээллийн нууцлалыг бид хадгалах бөгөөд таны овог нэр, компаний нэрийг аливаа холбогдох материалд дурьдахгүй. Судалгааны үр дүнгийн тайлан бэлэн болмогц танд илгээх болно.
 
Уг судалгаа нь Монгол Улсад КОВИД 19 цар тахлын шууд нөлөөллийг дариу судлах зорилгоор 2020 оны 5-6-р сард ЮНИДО-оос зохион байгуулсан эхний судалгааны үргэлжлэл юм.
 
Уг судалгаа нь үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд цар тахлын үзүүлж буй нийгэм, эдийн засгийн нөлөөлөл, үр дагаварт дүн шинжилгээг давтан хийж төрийн бодлогод бодит мэдээлэл, оновчтой зөвлөмж өгөхийг зорьж буй бөгөөд аж үйлдвэрийн салбарт бизнес, эдийн засгийг сэргээх арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэхэд ач холбогдолтой юм.
 
Судалгаатай холбоотой асуудлаар нэмэлт мэдээлэл авах бол ЮНИДО-ын Судалгаа, Аж үйлдвэрийн Бодлогын Зөвлөх Хэлтэстэй RPAsurveys@unido.org цахим хаягаар холбоо барина уу.
 
TO TAKE THE SURVEY IN ENGLISH CLICK HERE
 
2% of survey complete.

T