Screen Reader Mode Icon

Энэхүү онлайн судалгааг бөглөж байгаа танд баярлалаа. Уг судалгаа нь Ковид-19 цар тахлын үе дэх гэр бүлийн аж байдлыг судлах зорилготой юм. Судалгааг бөглөхөд ойролцоогоор 20 минут зарцуулна. Судалгаанд оролцохыг зөвшөөрөхөөс өмнө та доорх мэдээлэлтэй танилцана уу. 
 
Танаас Ковид-19 цар тахлын үе дэх гэр бүлийн амьдрал, сайн сайхан байдал, харилцаа болон энэхүү үеийг хэрхэн даван туулж байгаа зэрэг асуултуудыг асуух болно.
 
Энэ бол сайн дурын судалгаа. Та судалгаанд оролцохоор шийдсэн ч судалгааны явцад ямар нэгэн шалтгаанаар үргэлжлүүлэхийг хүсэхгүй бол хариултаа илгээхээс өмнө 'Гарах' товчийг дарах буюу хуудсыг хаах боломжтой. Танд И-мэйл ирсэн ч та дараа дараагийн судалгаанд оролцохгүй байж болно.  

Таны нэр үл мэдэгдэх бөгөөд бид таны нууцлалыг чанд хадгална. Судалгаанд дүн шинжилгээ хийхээс өмнө өгсөн хариултдундаас таны и-мэйл хаягийг арилгах ба судалгаа дуусмагц устгах болно. Таны имэйл хаягийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Таны нэрээ нууцалсан мэдээлэл нууц үгээр хамгаалагдсан файлд хадгалагдах бөгөөд эрдэм шинжилгээний бүтээлүүдэд ашиглагдаж болно. Таны IP хаяг хадгалагдахгүй. Судалгааны үр дүнг хэвлэн нийтлэх буюу олон нийтэд мэдээлснээс хойш доод тал нь гурван жил хадгална. 
 
Хүлээн зөвшөөрч байна
Би ойлгож байна:
·       Миний оролцоо бүрэн сайн дурынх юм.
·       Цаашид судалгаанд оролцохын тулд би и-мэйл хаягаа оруулах шаардлагатай. Гэсэн хэдий ч, энэ имэйл хаягийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд ямар нэгэн дүн шинжилгээ хийхээс өмнө миний хариултаас хасагдах тул миний өгсөн мэдээлэлд миний нэр дурдагдахгүй. 
·       Нэрээ нууцалсан учир миний бөглөсөн хариултыг дараа нь буцааж авах боломжгүй болно. Гэхдээ би ирээдүйн судалгаанаас хүссэн үедээ татгалзаж болно. 
·       Энэхүү судалгаанд цуглуулсан өгөгдөл найдвартай хадгалагдах бөгөөд энэ судалгааны үр дүнд намайг хэн гэдгийг мэдэх боломжгүй болно.

Question Title

* 1. Дөрвөлжинд √ тэмдэглэгээг хийснээр та судалгааны талаарх мэдээллийг уншиж танилцсан бөгөөд уг судалгаанд сайн дураараа оролцож буй 18 хүртэлх насны хүүхдийн эцэг эх эсвэл асран хамгаалагч нь гэдгийг зөвшөөрч буй хэрэг юм.

0 of 34 answered
 

T